Эрвээхэй мэт эрхэмсэг яруу эмэгтэйчүүддээ зориулав....
Зөвхөн ЭМЭГТЭЙЧҮҮДЭД зориулсан гар УТАС, ТАКСИ, МЕССЕЖЕР ккккк Бүсгүйчүүддээ зориулав
Эмэгтэйчүүдэд зориулсан утас      
"Зөвхөн ЭМЭГТЭЙЧҮҮДЭД зориулсан гар УТАС, ТАКСИ, МЕССЕЖЕР ккккк Бүсгүйчүүддээ зориулав" цааш унших »
Би ЯМАР нөхөртэй болж ЖАРГАДАГ юм болдоо
Ахимаг насны нөхөр хэтэрхий их халамжтай байдаг

"Би ЯМАР нөхөртэй болж ЖАРГАДАГ юм болдоо" цааш унших »
Хотын шинэхэн усан оргилуур /видео/

 

 

Нийслэл хотын 370 жилийн ойн хүрээнд бүтээн байгуулалтын олон ажил хийж байгаа билээ. Хүүхэд хөгшчүүдийн амрах талбай хомсхон байдаг нийслэлчүүдийн хувьд нэгэн өвөрмөц усан оргилуур бүхий цэцэрлэгтэй боллоо. Баянгол дүүрэгт байрлах Төмөр замын дээд сургуулийн өмнөх талбайд нээсэн энэхүү оргилуур нь "Нийслэлийн өнгө төрхөд нийцэх орчин үеийн загвар бүхий шинэлэг сайхан ажил боллоо

 

 

Видеог: Б.Батгэрэл

 

/http://sonin.mn/2009/09/14/

Би лав 3 насандаа биенийхээ галбирын тухай бодож ч байгаагүйн байна

 

Сэтгэл судлаачид эмэгтэйчүүдийг хэдэн наснаасаа гуалиг болох тухай бодож эхэлдэгийг тодруулсан байна. Өөрийн биеийн тухай санаа зовниж эхлэх явдал эмэгтэйчүүдэд бага наснаасаа эхэлдэг гэнэ. 3-6 настай охид өөрийн бие галбирт санаа таьдаг болохыг Флоридын сэтгэл судлаач тэмдэглэв. Энэ насны охидын 30% нь өөрийн жин эсвэл үсний өнгийг өөрчлөхийг хүсдэг байна. Ийм хүсэл хаанаас ийм бяцхан охидуудад төрдөг байнаа? Гол буруутан нь телевиз гэнэ. Сайхан биеийн реклам, хүүхэлдэйн кино болон хүүхдийн кинонд гардаг гоолиг охидуудын дүр төрх ингэж бодоход хүргэдэг гэнэ. Сэтгэл судлаачдын үзэж байгаагаар, эцэг эхчүүд нь хүүхдээ сайтар анхаарч өөрийн биеийн жиндээ хэрхэн хандаж байгааг мэдэх хэрэгтэй. Өөрийнх нь бие галбир зүгээр гэдгийг сайтар ойлгуулах хэрэгтэй. Тэгэхгүй бол охин чинь биеээ голох зан төлөвшиж өсвөр насандаа ирэхээр эрүүл бус хоолны дэглэм барих зуршилд автагдах болно гэдгийг анхаар.

 

/www.setguul.com/

Бүдкаа нартаа бас нэг арга хэлэх гээд л .........
 
"Бүдкаа нартаа бас нэг арга хэлэх гээд л ........." цааш унших »
Хямд хувцаcлчихсан гэж арай гутраад байгаа юм биш биз. Үгүйдээ заавал үнэтэй хувцас сонгох хэрэггүй
Эмэгтэйчүүд бидэнд мөнгө зарах зүйлс дэндүү олон байдаг билээ. Бид мөнгө багатай үедээ хүссэн зүйлээ авахын тулд аль нэг сонголтоосоо татгалзах эсвэл бүр авч чадахгүйд хүрдэг шүү дээ. Мэдээж сайхан харагдах ёстой. Тэгвэл мөнгө багатай үедээ, мөн бага мөнгөөр хэрхэн сайхан хувцаслах вэ?    
"Хямд хувцаcлчихсан гэж арай гутраад байгаа юм биш биз. Үгүйдээ заавал үнэтэй хувцас сонгох хэрэггүй" цааш унших »
Энд одоо бүгд л сайн гэх юм. Муу гэсэн юм ер алгааа.... Үнэн юм болов уу?????
Та өөрийгөө болон найз нөхөд, хамт олон, садан төрлөө хэн бэ? гэдгийг мэдэж болох боломжтой болно. Таны амьдралын тоогоор таны хэн бэ? гэдгийг хэлж өгнө гэсэн үг юм. Нэмж хэлэхэд энэ тест биш. Гэхдээ үнэхээр үнэн зүйл гэдэгт итгэж болно.   Таны амьдралын тоо таны төрсөн он сар өдрийн нийлбэрээс гарч ирэх болно. Гарсан тоогоо мөн хооронд нь нэмж 1 оронт тоо болгох хэрэгтэй. Учир нь зурхайд 1-9 хүртлэх л тоонуудыг хэрэглэдэг байна. Жишээлбэл: 1985 оны 4-р сарын 15-нд төрсөн хүн байлаа.Тэгвэл: 1. 1985-04-15 буюу 1+9+8+5+0+4+1+5=33 гарч байна. Үүнийгээ:
2. 33 буюу 3+3=6 болно. Тэгэхээр уг хүний амьдралын тоо 6 гэсэн үг.  
"Энд одоо бүгд л сайн гэх юм. Муу гэсэн юм ер алгааа.... Үнэн юм болов уу?????" цааш унших »
Эмэгтэй та нөхөрт гарчихлаа. Та АЛДАА гаргаж уу?
Хүүхнүүд цөм л үлгэрийн ханхүү шиг бүх талаараа тэгш өндөг шиг өөгүй тийм л эр хүнийг мөрөөддөг. Гэвч хувь тавьланг урьдчилан мэдэж болдоггүй. Зарим эрчүүд гадаад төрхөөрөө аятайхан харагддаг авч яс ойртоод ирэхээр жинхэнэ нүүр царай нь мэдэгддэг. Ийм эрчүүдийн дотор сэхүүн зантай,хөнгөн явдалтай, уймраа, үглээ, эрх мэдэл хөөцөлдөгч,бүтэлгүй нь олон бий. Хамгийн харамсалтай нь ихэвчлэн сайн хүүхнүүдэд ийм үл бүтэх адгийн амьтад таардаг байна. Хүнд хайр сэтгэлтэй болох мөчид хүний тархи, хараа, бүхий л мэдрэхүй нэгэн манан будантай байдалд ордог гэнээ. Иймээс шилж шилж авсан нөхөр чинь хамгийн олиггүй муу хүн байвал бүү гайхаарай. Харин чиний эргэн тойрныхон "Нүдээ нээгээч" гээд байдаг бол дараах зөвлөгөөг уншаад үзээрэй.
"Эмэгтэй та нөхөрт гарчихлаа. Та АЛДАА гаргаж уу?" цааш унших »
Намхан охид нааш ир!!!!!!! ӨНДӨР болгоод хүзүүгий нь сунгаад өгье!!!!!!
Тэгэхээр өндөр болгодог дасгалын хамгийн гол зарчим бол яс булчингийн сунгалт.
Хүүхдийн гар хөлний чөмөгтэй том яснуудад өсөлтийн зааг гэж нэрлэдэг мөгөөрсөн холбоос байдаг бөгөөд энэ нь бага насанд уян хатан сунамтгай чанартай байдаг тул байнга сунгалтын дасгал хийж, минераль бодис, амин дэмээр баялаг сүү цагаан идээ, жимс жимсгэнэ, хүнсний ногоог хоол хүнсэндээ түлхүү хэрэглэдэг бол жилдээ 14 см хүртэл өсөх боломж байдаг.
"Намхан охид нааш ир!!!!!!! ӨНДӨР болгоод хүзүүгий нь сунгаад өгье!!!!!!" цааш унших »
Чи ХЭН юм бэ? БҮСГҮЙ минь

"Чи ХЭН юм бэ? БҮСГҮЙ минь" цааш унших »
Элгээ цэвэрлэцгээдээ та нар минь /Таньдагаас БадМАН, АНЖГАЙ, ГАЛДАН ах нарт зориулав /
 
Элэг цэвэрлэх шинэ арга Энэхүү зөвлөгөөг Арсун ахын блог дээр байсныг  уншигчдад зориулж нийтэлж байна. Сүүлийн үед хэт таргалаад байгаа БАДМАН, АНЖГАЙ ах бас пявонд хэт дурлаад байгаа ГАЛДАН ах нартай болон бас зарим элэг нь өөхлөөд амьсгааддаг болчихсон нөхдүүдэд зориулаад энэ шинэ аргийг аваад ирлээ хэрэг болж юуны магад.
"Элгээ цэвэрлэцгээдээ та нар минь /Таньдагаас БадМАН, АНЖГАЙ, ГАЛДАН ах нарт зориулав /" цааш унших »
БҮСГҮЙЧҮҮД наашааа!!!! ЭРЧҮҮД цаашааа!!!!!!

"БҮСГҮЙЧҮҮД наашааа!!!! ЭРЧҮҮД цаашааа!!!!!!" цааш унших »
Гадаад КҮҮКНҮҮД яадаг яадаг гэнэ үү харин МОНГОЛ бүсгүйчүүд........
Орон бүрийн бүсгүйчүүд гадаад үзэмжиндээ өөр өөрсдийнхөөрөө анхаарал тавьдаг онцлогтой. Америк эмэгтэйчүүд
Эрүүл мэнддээ их анхаардаг. Спорт, биеийн тамирт дуртай, чөлөөт цагаа цэвэр агаарт өнгөрүүлдэг. Янз бүрийн хоолны дэглэм барьдаг. Гадаад үзэмжиндээ их шүүмжлэлттэй ханддаг.
Пластик мэс ажилбар голдуу хийлгэдэг. Герман эмэгтэйчүүд Косметик, гоо засалд их мөнгө үрэх дургүй. Хуучинсаг үзэлтэй. Натурал бодисоор биөэ тордохыг эрхэмлэдэг. Шинэ тос авахын өмнө герман эмэгтэйчүүд найрлаганд нь юу орсон болохыг нарийн судалдаг.
"Гадаад КҮҮКНҮҮД яадаг яадаг гэнэ үү харин МОНГОЛ бүсгүйчүүд........" цааш унших »
БЛОГЧИД ба УНШИГЧИД маань хэр зэрэг ОВОРТОЙ юм болдооо!!!!!!

Эмэгтэйчүүд бид оворгүй, сэтгэл булаам харагдахыг алхам тутамдаа мөрөөдөж явдаг гэхэд хилсдэхгүй. Гэтэл үүнийг амьдралд хэрэгжүүлэх бололцоо тэр болгон байдаггүй. Гэр орон, ажлын ачаалал гээд ядарсандаа будаг шунхаа ч арилгалгүй унтчихдаг тал бий. Гэхдээ оворгүй сайхан харагдахад олон цаг толины өмнө суух, өдөр бүр салоноор явах шаардлагагүй. Та зөвхөн өдөр тутмын амьдралдаа зөв дэглэм баримталж, аар саархан зүйлээр өөрийгөө тордоход л хангалттай.

1. Энэтхэг йогчдын өдөр тутмын дасгал. Юуны өмнө өглөө босоод 2 нүдээ (6-10 удаа), магнай, гарын шуу, хүйс, бэлэг эрхтэн, хөлөө цэв хүйтэн усаар шавшиж занш. Гайхалтай үр дүнд хүрнэ.

2. Мөн өглөө бүр буцалсан ус ууж бай, (зөгийн балтай бол сайн). Өтгөн хаталт, хоол боловсруулалтад тустай.

3. Өглөөний хоол цай хөнгөн, чанарлаг байна. Ер нь хоолыг аль болох бага багаар идэж занш. Дан махан хоол байсан ч жижигхэн лууван үрэх, аягандаа хийхээс бүү залхуур.

4. Тараг түлхүү хэрэглэж бай. Эмэгтэй хүний гоо сайханд нэн чухал.

5. Өглөө бүр нүүрэндээ элдвийн будаг шунх түрхэх шаардлагаүй. Хамгийн сайн будаг ч хими агуулж байдаг. Зарим үед юу ч түрхэхгүй байх нь нүүрний арьсыг амраадаг.

6. Хэрэв нүүр чинь будагтай бол яаж ч ядарсан арилгаж унтаарай.

7. Хэрэв ажил чинь ганц хоёр буудлын зайтай бол явган яв. Биеийн жингээ хэвэнд нь байлгахад тустай. Гоо сайхан байна гэдэг эрүүл мэндтэй нягт холбоотойг бүү мартаарай...

 

Би өөрөө овортой юу гэжүү.... мэдэхгүй кэкэкэкэкэкэ

 

/http://www.goolingoo.mn/

 

 

 

Би ч бушуухан гараад ирлээ. Та нар орооод үзүүл үз үз баахан хорхой нь хүрэх байхдаа кэкэкэкэкэ
Алтаар хийсэн зүйлс гэвэл чи итгэх үү. Тэгвэл эдгээрийг үнэхээр алтаар хийжээ. Маш гайхамшигтай. Алтаар үнэхээр юу л бол юу ч хийж болно. Гэхдээ л өдөр тутмын энгийн хэрэглээний зүйлүүдийг алтаар хийвэл ч ... За би ч блогоо алтатаж чадахгүй юм жэн баахан алтан эдлэлээр чимчихлээ. Гэхдээ оруулчихаад л бушуухан гараад ирлээ. Алт ч хар мөртэй л гээд байдаг эд дээ тиймээ
"Би ч бушуухан гараад ирлээ. Та нар орооод үзүүл үз үз баахан хорхой нь хүрэх байхдаа кэкэкэкэкэ" цааш унших »
Нөгөө Дүнкүү чинь 9 төрлийн ХАЙР чирээд ирсэн шүү Та нарынх аль нь байна даа хө
Нэгэн цагт би Дурлаж Үзээгүй Хүний Дүнкүү Бодол гэж юм бичиж байсан. Тэгвэл тэрнийхээ дагуу хайлтаа үргэлжлүүлсээр хайрын 9 төрөл байдаг гэдгийг олж мэдлээ. Харин та нарын хайр аль нь байна даа кэкэкэкэкэкэ. Хэн нэгэнд дурлавал юуны өмнө гедонист (таашаал ханамж авах сонирхол давамгайлсан) дурлал уу эсвэл үүрэг дүр хувиарлсан харьцаа юу гэдгийг өөрөөсөө асууж тодорхойлох хэрэгтэй. Хэрэв гедонист бол тун удалгүй дурлал чинь ууршиж үгүй болно. Харин хоёр дахь хувилбар бол харьцаагаа цаашид үргэлжлүүлэх хэрэгтэй. «Nottingham Trent Unversity» их сургуулийн Симон Уотс болон «University College London»-ны Пол Штеннер нар 34 эмэгтэй, 16 эрэгтэйг хамарсан судалгаа явуулан хайр дурлалын мөн чанарт дүн шинжилгээ хийжээ. Ингээд «Нийгмийн сэтгэл зүйл өнөөдөр» сэтгүүлд бичсэнээр хайр дурлалын есөн төрлийг нэрлэсэн байна.
"Нөгөө Дүнкүү чинь 9 төрлийн ХАЙР чирээд ирсэн шүү Та нарынх аль нь байна даа хө" цааш унших »
БҮСГҮЙЧҮҮД ЭЭ!!!! Энэ үнэн юмуу????? ЭРЧҮҮДИЙГ овоо магтчихаж !!!!!!!

 

Нууц амрагтай эрчүүдийн 75 хувь нь гэр бүлдээ үнэнч байдаг бол хүүхнүүдийн 75 хувь нь нөхрөө орхиод нууц амрагаа дагаад авахад бэлэн байдаг гэнэ.
Эрчүүд аятайхан дүр төрхтэй байх нь хүүхнүүдэд илүү үнэлэгдэж таалагддаг хэмээн хүмүүс боддог. Гэтэл амьдрал дээр тийм биш ажээ. Харин ч бүр царай муутай эрчүүд нь илүү үнэлэгдэж, нэр хүндийн оргилд амархан гардаг хэмээн сэтгэлзүйчид тогтоожээ. Эрчүүд их нэрэлхүү улс.

Хүүхнүүдэд болохоор төлөв даруу, ухаалаг харагдахыг хичээдэг. Тэд эмэгтэй хүн бүрийн яриаг нэг их шимтээд сонсоод байдаггүй. Гэхдээ өөртөө хэрэгтэй гэсэн мэдээллээ бол цаг зав гаргаад сонсчихдог зантай.

"Эрчүүдэд ямар эмэгтэй илүү их таалагддаг" бол хэмээн хүүхнүүд аазгайтдаг. Мэдээж эрчүүд болгонд өөр өөр хүүхнүүд таалагддаг байж таарна. Гэхдээ яагаад ч юм эрчүүд мини юбка өмссөн хүүхнүүдийг илүү таашаадаг гэнэ. Харин урт бариу юбкатай хүүхнүүдийн тухайд бол эрчүүд тэднийг дэндүү эрхэмсэг хэмээн үздэг болохыг сэтгэлзүйчид тогтоожээ.

Эрчүүдийг хүүхэн харахаараа сээтэгнүүр зантай, их хөнгөн явдалтай хэмээн ихэнх эмэгтэйчүүд боддог. Гэтэл амьдрал бас ч тийм биш гэнэ. Нийт эрчүүдийн 75 хувь нь гэр бүлдээ үнэнч байхыг маш ихээр хүсдэг болохыг Америкийн эрдэмтдийн гаргасан судалгаа тогтоосон байна.

Эрчүүдэд ямар сайн талууд байдаг бол хэмээн хүүхнүүд тааж яддаг. Тэдэнд сайн чанарууд бий. Жишээ нь тэд мөнгөтэй илүү сайн харьцаж чаддаг. Хүүхнүүдийг бодвол тэд өр зээл бага тавьдаг. Үрэмтгий зангүй. Харин ч хадгалж хамгаалахдаа хүүхнүүдээс илүү. Гэтэл эмэгтэйчүүд болохоор эсрэгээр түрийвчин дэх мөнгөө тэсгээдэггүй маш амархан үрж орхидог зантай.

Эрчүүд хэдийгээр дурламтгай ч юм бүхний түрүүнд хайр дурлалыг тавиад байдаггүй. Анхны болзоонд очлоо ч хайртай бүсгүйтэйгээ юу ярихаа мэддэггүй. Харин хүний дор орохгүйн тулд ажил мэргэжилтэй болохыг илүүд үздэг аж.

Эрчүүд туранхай хүүхэнд дуртай мөртлөө өөрсдөө гол төлөв тарган байдаг. Тэдний 46 хувь нь илүүдэл жинтэй байдагч 70 хувь нь өөрсдийгөө хэвийн жинтэй гэдэгт итгэдэг. Зарим хүүхнүүд бага зэрэг махлагдуу эрчүүдэд талтай байдаг.

Тэд туранхай эрчүүдийг ямар нэг учир дутагдалтай гэж үздэг. Ганц биеэр удаан явсан эрчүүд эхнэр авах талаар юм боддоггүй. Тэд өөрийн хувцаслалт болон биеийнхээ галбирт илүү анхаарал тавьдаг байхад эхнэртэй эрчүүдийн дөнгөж 11 хувь нь л өөрт нь хувцас чухал үүрэгтэй гэж үздэг ажээ.

 

ЭРЧҮҮДИЙН ӨЛӨН НҮДНЭЭС БҮСГҮЙ ЧИ БУЛТАЖ ЧАДАХГҮЙ

 

 

Эрчүүд гэдэг эмэгтэй хүний санаанд оромгүй жижиг сажиг зүйлийг анзаарчихсан байдаг маш гярхай улс. Тэд хүүхнүүдийн бие хаа, нүүр царай, хувцас хунар, дуу хоолой, өндөр нам, нүдний харц, үсний зүүлт, хувцасны ханзархай зэргийг тун соргог хардаг гэнэ. Иймд эмэгтэй хүн оньсого мэт байх учиртай. Эмэгтэй хүний гэнэтийн ч гэмээр үйлдэл, бусдаас ялгагдах давтагдашгүй байдал нь эр хүйстний сонирхлыг татаж дур хүслийг төрүүлдэг аж.

Будалт
Нүүр амаа хэт маяглуулж будах хэрэггүй. Гэхдээ огт будахгүй бол бүр ч дэмий. Уруул, сормуусаа будсан бүсгүй хүн жавхаатай харагддаг.

Алхаа
Алхаа эмэгтэй хүнийг чимдэг төдийгүй гоо сайхныг илэрхийлэх нэг хүчин зүйл болдог. Хүүхнүүдийн, бөгсөө хаялсан сэвэлзсэн хөнгөн алхааг эрчүүд таалдаг аж. Хэт хурц үнэртэй сүрчиг түрхсэн эмэгтэйчүүлд эрчүүд дургүй. Харин эмэгтэй хүний төрөлхийн ялдамхан үнэр л тэдэнд таалагддаг. Хэрэв үнэртэн, сүрчиг түрхэх бол аль болох зөөлөн тансаг үнэртэйг сонгоорой.

Арьс
Эрчүүдэд эмэгтэй хүний цэвэрхэн царай ихэд таалагддаг. Царайлаг байхын тулд нүүрний арьсаа байнга арчилж байх хэрэгтэй. Сайхан нүд, хөмсөгтэй хирнээ батгатай нүүртэй бол эрчүүд таныг таална гэдэг эргэлзээтэй.

Үс
Хими хийлгэсэн юмуу, арзайлгасан үстэй хүүхнүүд эрчүүдэд таалагддаггүй. Хамгийн гол нь, үс нь урт богинодоо биш харин аль болох өөрт нь зохисон, засалттай байвал эрчүүдэд маш их таалагддаг гэнэ.

Инээмсэглэл
Эрчүүд сайхан инээмсэглэлд тун дуртай. Угаасаа эрчүүдийн зүрх сэтгэлийг гижигддэг зүйл бол хүүхнүүдийн ялдамхан инээмсэглэл байдаг. Тэгээд ч инээмсэглэл гэдэг эмэгтэй хүнийг чимдэг. Бүсгүй хүн царайлаг биш байлаа ч сэтгэл татам сайхан инээмсэглэдэг байхад л эрчүүд тан руу хуйлрах болно.

Харц
Эрчүүд хамгийн түрүүнд хүүхнүүдийн нүд рүү хардаг. Ихэмсэг харц, хүйтэн хөндий дүр төрхтэй эмэгтэйгээс эрчүүд бараг зугтаадаг гэхэд болно.

Хувцас
Хувцас гэдэг учиртай. Өгзөг, ташаа, биеийн гоо үзэсгэлэнг харуулсан бие барьсан хувцас өмссөн бүсгүй хүн эрчүүдийн анхаарлыг өөрийн эрхгүй татдаг байна.

 

/http://news.gogo.mn/

ОРДИ ахын БАЙРЛАЛ энд байна уу?????????????


"ОРДИ ахын БАЙРЛАЛ энд байна уу?????????????" цааш унших »
БҮСГҮЙЧҮҮД ЭЭ!!!!!! НЭГ ЮМ ХЭЛЖ ӨГЬЕ!!!!!!! ҮНЭН БАЙХ ШҮҮ

 

 

Мэдээж хайр сэтгэлийн явдал нь адармаатай хэцүү асуудал. Зарим эрчүүдтэй-хайр сэтгэлийн холбоо тогтоох аргагүй тийм нөхцөл байдал үүсдэг. Хэрэв хайртай залуу чинь танд доорх байдлаар хандаж байвал бол харьцаагаа шууд таслаарай.

- Өөрөө тан руу эхэлж утасддаггүй бол,
- Ямар ч санаачлага гаргадаггүй бол.
- Тэр таныг огтхон ч сонсдоггүй бол,
- Эмзэг хөндүүр сэдвээр ярилцахаас үргэлж зайлсхийдэг бол,
- "Би чамд хайртай" гэж хэлдэггүй бол,
- Магтсан үг хэлэх дургүй бол,
- Таныг найз нөхөд, ойр дотны хүмүүстэйгээ танилцуулдаггүй бол,
- Үргэлж ямар нэг шалтаг, шалтгаан заавал олж хойшлуулдаг бол,
- Сексийн харьцаанд орох өмнөх үеийн оршил хийдэггүй бол,
- Сексдэх үедээ үнсэх, таалах, ялдам үг хэлэх гэх мэт зүйлийг огт тоодоггүй бол,
- Секс хийсний дараа цаашаа хараад унтаад өгдөг бол,
- Сексээс таашаал авч чадаагүй байгааг чинь сонсох маш дургүй, эмзэглэдэг бол,
- Хамаг учир чамд л байна, бусад эмэгтэйчүүдэд ийм асуудал байдаггүй гэх мэтээр уцаарладаг бол,
- Танд ахуйн болон ажил төрлийн, амьдралын гээд ямар нэгэн дэмжлэг туслалцаа гарвал тэр хэзээ ч тусладаггүй бол,
- Баяр ёслол, тэмдэглэлт явдлын үед танд баяр хүргэдэггүй бол,
- Танд баяр ёслолын үеэр бэлэг өгөх, урих зэргийг яагаад ч юм мартчихдаг бол,
Жижиг гэлтгүй иймэрхүү зүйл нь хүний сэтгэлийн мөн чанарыг илэрхийлдэг нь нэгэнт тодорхой болсон. Хэрэв бүсгүй таны хайртай гэх залуу чинь иймэрхүү байдал гаргадаг бол харьцаагаа удаан үргэлжлүүлэх хэрэггүй шүү. Шууд харьцаагаа таслахыг, зөвлөж байна.

 

/http://news.gogo.mn/

 

(Нийт: 49)